Энэтхэг хүн амынхаа тоогоор удахгүй Хятадыг гүйцнэ
2019/06/21

Энэтхэг хүн амынхаа тоогоор ойрын 10 хүрэхгүй жилийн хугацаанд Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж НҮБ-ын шинэ тайланд мэдээлжээ.

Дэлхийн 7.7 тэрбум орчим хүн амын 37 хувийг Хятад /1.4 тэрбум/, Энэтхэгийн /1.3 тэрбум/ хүн ам эзэлдэг бол 2027 он гэхэд Энэтхэг улс дэлхийн хамгийн их хүн амтай улс болох төлөвтэй байна. Харин 2050 он гэхэд Энэтхэг, Хятадын хүн амын тооны зөрүү улам их болох ажээ.

“2019-2050 онд дэлхийн 55 орон, нутаг дэвсгэрийн хүн амын тоо наад зах нь 1 хувиар буурах төлөвтэй байгаа нь төрөлтийн түвшин багасах зэрэг шалтгаантай холбоотой” гэж Дэлхийн хүн амын хэтийн төлвийн тайланд тэмдэглэжээ. Тэдгээрээс Хятадын хүн амын тоо 31.4 саяар буюу хамгийн ихээр буурах төлөвтэй байна. Энэ нь тус улсын хүн ам хөгширч, төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотой юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404