Венесуэлд “Visa” болон “Mastercard” ирэх он хүртэл үйчилгээ үзүүлнэ
2019/06/18

“Visa” болон “Mastercard” олон улсын төлбөрийн системүүд Венесуэлд 2020 оны 3 дугаар сарын 20 хүртэл үйлчилнэ хэмээн Венесуэлийн банкны тэргүүн Хосе Хавьер Моралес өнгөрсөн даваа гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"АНУ-ын Сангийн яамны олгосон “Visa” болон “Mastercard”-ны Венесуэлд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 20-нд  дуусна. Цаашид юу болохыг бид мэдэхгүй байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Венесуэлийн Төв банк үндэсний төлбөр тооцооны системийг боловсруулах ажилдаа орж, 2020 оны 1 дүгээр сарын сүүлч гэхэд “Visa” болон “Mastercard” картаар гүйлгээ хийхээс татгалзах бодолтой байна гэж “Banca y Negocios” цахим хуудас өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна..

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404