Шуурхай арга хэмжээ авч ажиллав
2019/06/18

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баян монгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний устогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 авто машинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, авто замын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм. 

Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар - 2 ОНӨААТҮГ - ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404