Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардлаа
2019/06/14

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардсан цуглаан өнөөдөр тус яамны гадаа боллоо. АН-аас зохион байгуулсан цуглаанд оролцогчид Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллах цаг хугацаанд Монгол Улсын нэр хүнд маш их унасан хэмээн буруутгаж байна. Тиймээс түүнийг огцрохыг шаардаж буй юм.

 Тус цуглааныг зохион байгуулагч О.Чулуунбилэг “Германд хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан дипломатуудын талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатарын байр суурь үнэхээр ичгэвтэр байгаа учраас бид энэ жагсалыг зохион байгуулахаас өөр аргагүй байна. Монголын гадаад харилцааг ГХ-ны сайд Д.Цогтбаатараас өөрөөс нь аврах хэмжээнд хүрч байна. Түүний үед Монголын түүхэнд байгаагүйгээр Монголын нэр хүнд уналаа. Үүний өртгийг иргэд төлнө. Гадагшаа явах гэж байгаа, үр хүүхдэдээ очих, аялах гэж байгаа олон хүний визэнд асуудал үүснэ” хэмээн хариуцлага хүлээж, суудлаа тавьж өгөхийг шаардлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404