Ангараг арагийн эртний амьдралыг судлах тандалтын төхөөрөмж хөөргөлөө
2 сарын өмнө

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Улаан нүдэн гараг руу илгээх хамгийн сүүлийн үеийн “Ангараг 2020” тандалтын төхөөрөмжид тус гарагийн эртний амьдралыг судлах технологийг суурилуулахаар болжээ.

Ингэснээр, “Ангараг 2020” тандалтын төхөөрөмж тус гарагийн эртний амьдралын талаарх шинж тэмдгийг хайх боломжтой болох бөгөөд Ангарагийн гадаргуугаас чулууны сорьц цуглуулан хоолойнуудад хийж, дэлхий рүү авчрах анхны даалгаврыг гүйцэтгэх ажээ.

Ангараг гараг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс бүтсэн агаар мандалтай бөгөөд амьсгалж болох хүчилтөрөгч байдаггүй. Мөн гадаргуу дээр нь ус байхгүйгээс гадна нарнаас хол оршдог тул тэсгим хүйтэн байдаг байна. Ийм учраас Ангараг гарагийн судалгаа шинжилгээг тандалтын төхөөрөмжөөр явуулах боломжтой аж.

“Ангараг 2020” тандалтын төхөөрөмжийг ирэх оны долдугаар сард хөөргөхдөө шинжлэх ухаан, инженерчлэлийн хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслүүдээр тоноглон явуулах ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404