Сагсан бөмбөгийн 3x3 баг Нидерландыг зорилоо
2019/06/12

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчидийн 6 дахь удаагийн ДАШТ Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 18-23-ны хооронд болно.

ДАШТ-д оролцохоор Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд Европ тивийг зорисон бөгөөд ДАШТ-ий өмнө эрчүүд Хорватын дэлхийн гранприд, эмэгтэйчүүд Италид 6.14-15-нд "Womens Series League" тэмцээнд оролцох юм байна.

Тус тэмцээнд манай эмэгтэй баг Дэлхийн аварга Итали болон Серби, Ирландын багуудтай нэг хэсэгт багтсан байна.

МУ-ын эмэгтэй шигшээ баг: Д.Ганзул , Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго
эрэгтэй шигшээ багт Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404