Шилийг дэлгэц болгох технологи бүтээв
2019/06/12

Японы AGC компани шилийг дэлгэц болгон ашиглах шинэ технологи бүтээсэн талаар энэ сарын 10-нд мэдээлэв. Уг технологиор бүтээсэн шилийг цахилгаантай холбоход дэлгэц болон хувилдаг аж. Иймэрхүү шилэн цонхон дээр бичлэг үзэнгээ гаднах үзэмжийг ч сонирхох боломжтой юм байна. Цахилгааныг салгангуут энгийн цонхоны шил болж хувирна. AGC компанийн мэдээлж буйгаар шинэ дэлгэцийг машин, музей зэргийн цонхтой хавсарган ашиглах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404