Австрали улсаас МУ-д суух элчин сайдар шаардлага хүргүүллээ
2019/06/12

Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Дэйв Воусэнд "Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж" байгаа шаардлагыг хүргүүлэхээр эсэргүүцэгчдийн төлөөлөл хуульч, эдий засагч Т.Энхсайхан дотогш нэвтэрлээ. 

Учир нь Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяр томилж явуулсан хэмээж байгаа юм. Уг шаардлагад Н.Анхбаяр нь Монгол улс,  ард түмнийг бүрэн төлөөлөх эрх зүй болон ёс зүйн хувьд эрхгүй хүн хэмээгээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв. Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404