Байнгын хороо хар тамхины хэргийн талаар хаалттай хуралдаж байна
2019/06/12

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаар Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус байнгын хорооны хуралдаанд 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Сайдын мэдээлэл байнгын хороонд хаалттай зарчмаар ирсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 -Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаарх ГХ-ны сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонсоно. Тагнуул, цагдаагийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг ярилцана. Гэмт хэрэгт холбогдсон асуудалтай танилцана. Нууцын зэрэглэлтэйгээр байнгын хороонд ирсэн. Хууль тогтоомжийн дагуу хуралдааныг хаалттай сонсоно. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлье гэлээ.  

 Хаалттай асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан Төрийн ордны Г танхимын орчим дахь гар утасны сүлжээг ч унагасан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404