Сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж дахин жагсав
2019/06/11

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрохыг шаардаж иргэд дахин жагсав.  Яамны гадна талбайд тэд жагсаж Хуульзүйн сайдад зурагт бэлэглэхээр шийдсэн гэнэ.  “Гэртээ зурагтгүй сайддаа зурагт бэлэглэе. Ард түмэн ийм зурагт үздэг, амьдрал ямар байгааг хар” гэж хэлээд зурагтаа өгөхөөр яам руу орохыг завдсан ч цагдаагийнхан оруулсангүй.

Харин хуульч О.Энхсайхан жагсаалын талаар "Өнөөдөр хүн төрөлхтөн хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байна. Гэтэл манай улсад Хууль зүйн яам нь ийм сайдтай байхад ард түмний амьдрал доройтох нь аргагүй шүү дээ. Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байгаа учраас ингэж тэмцэхээс өөр алга. Бүх хулгайчид хуулийн хамгаалалтад ороод Монголыг цөлмөж дууслаа. Ц.Нямдорж сайд Монгол Улсын хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо завхарсан, харгис нийгмийг л бий болголоо. Саяхан хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хүртэл баталчихаад олон хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404