ХҮН: Багшийн цалинг гурван жилийн хугацаанд 3 дахин нэмэх боломж байгаа
2019/06/06

 ХҮН-ын дарга Б.Найдалаа “Багшийн цалинг гурван жилийн хугацаанд 3 дахин нэмэх боломж байгаа. Өнгөрсөн оны Монгол Улсын төсвийн нийт зарлага 10.0 их наяд төгрөг байсан. Үүнээс цалингийн зардалд 2.0 их наяд, хөрөнгө оруулалтад 20 хувь, бараа үйлчилгээний зардалд 15 хувь, татаас, шилжүүлэгт  30 хувь,  цэвэр зээлд  5 хувийг зарцуулжээ. 2024 онд улсын дундаж сарын цалинг  2 сая төгрөг болгохоор зорих хэрэгтэй” гэдгийг хэллээ.

 Боловсролын салбарт 2008 онд нийт 45.2 мянган багш ажиллаж байсан. Тэдний дундаж цалин 289 000 төгрөг. Харин эмч, нийгмийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын дундаж цалин 295 800 төгрөг байсан. Өнгөрсөн онд боловсролын салбарын дундаж цалин 760 200 төгрөг, эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 800 400 төгрөг болсон. Гэвч энэ нэмэгдлийг хангалттай хэмжээнд хүрээгүй гэдгийг ХҮН-ынхан хэлж байна. Тиймээс 2023 он гэхэд 76 мянган багш, эмчийн цалинг 2018 оныхоос 2 дахин өсгөх боломжтой гэсэн тооцоог тэд хэлжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404