“Найрамдал” зусланд “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ
2019/06/06

Жил бүрийн 6-р сарын 5-нд тэмдэглэдэг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ.

 ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар “Ногоон төсөл”-ийн уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарч, 2019 онд ХААН Банк Сангаас санхүүжүүлэн хамтран ажилласан юм.

Төслийн хүрээнд тус цогцолборын Хөгжлийн хөтөлбөрт “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг шинэчлэн нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр тус цогцолборт жилд ирэх 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ.

“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404