"Сауд гоби коэл транс" тусгай зөвшөөрөл олгохдоо ИТХ-д хандаж, тус аймгийн Засаг даргаас санал авч байсан байна.
2019/06/04

УИХ-ын гишүүн Л.Энхболдоос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу орчмын газар нутагт эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа, байгалийн нөөц газрын хилийн заагийн талаар" асуулга тавьсан юм.  Уг асуулгад "Сауд гоби коэл транс" ХХК уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахдаа нутгийн иргэдийн санаа бодлыг сонссон эсэхийг асуусан байна. 

 Асуулгын хариунд: Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхай эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгохдоо тухайн нутаг орны иргэдийн саналыг авах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй гэжээ. 

 Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу давуу эрхээр тусгай зөвшөөрөл олгодог байна.  "Сауд гоби коэл транс" компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо холбогдох хуулийн дагуу ИТХ-д хандаж, тус аймгийн Засаг даргаас санал авч байсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404