ОУ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэтийн хүүхдүүд-бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ
2019/06/04
 Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг аймгийн хэмжээнд “Эрдэнэтийн хүүхдүүд-бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Эх үрсийн баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Төлөөлөгч М.Түмэнжаргал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо. Аймгийн төв талбайд “Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолтонд Орхон аймгийн ИТХ-ын даргын санаачлан байгуулсан хүүхдийн найрал дууны “Эрдэнэс чуулгын хүүхдүүд болон ”2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон улсын уралдаануудад амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцсон юм.  Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудын гарын бэлгийг 300 гаруй  хүүхдэд гардуулан өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404