Канад-Монголын тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна
2019/06/03

Канад Улсын олимпийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Канадын багийн бүрэлдэхүүнд -57 кг-ын дэлхийн шилгүүдийн нэг ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт нар багтсан байна.

Мөн -63 кг-ын жинд ДАШТ-ийн 5-р байрт Кэтрин Бушмин-Пинар /Тэрбээр “Астана-2015” ДАШТ-д -57 кг-ын жинд манай хөдөлмөрийн баатар Д.Сумъяад ялагдаж байв/, -70 кг-д Пан Америкийн 4 удаагийн аварга, Их дуулга, Гран Пригийн аварга Келита Зупанчич нар манай оронд ирээд байна.

Түүнчлэн эрэгтэй багийн бүрэлдэхүүнд -66 кг-ын Жэкоб Валуй, -73 кг-ын Мастерс болон Токиогийн Их дуулгын мөнгөн медальт Артур Маргелидон, -81 кг-ын энэ оны Екатринбургийн Их дуулгын хүрэл медальт Этиенн Брайэнд, -100 кг-ын өнгөрсөн оны Осакагийн Их дуулгын мөнгөтэй Шэди Элнахас нар Улаанбаатарт хөл тавиад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404