Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдлын мэдээлэл өглөө
2019/05/31

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа хорих дамжин өнгөрөх 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ганцаарчилсан уулзалт хийжээ. Тэдний уулзаль 3 цаг хиртэй үргэлжилсэн байна.

Уулзалтаа дууссаны дараа гишүүд   Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Т.Чимгээгийн биеийн байдал тааруу. Олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Нилээн тамир муутай байна. Энэ тухай хорих ангийн дарга болон эмч нартай ярилаа. Хүний хүүхдийг хилсээр хэлмэгдүүлж, авчирч хорьчихоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт хатуухан хэллээ.

Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллана гэдгээ хорих ангийн дарга нар хэлж байна. Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, ядарсан, цөхөрсөн шинжтэй харагдаж байна.

УИХ гишүүн Л.Болд: Маргааш эх үрсийн баярын өдөр. Т.Чимгээ хоригдож байх хугацаандаа нэг хүүхдээ алдсан. Гурван хүүхдийн ээж. Б. Содномдаржаа найман хүүхдийн аав. Тэгэхээр эх үрсийн баярыг энэ хоёртойгоо хамт тэмдэглэж, тэдний ээж, аав үр хүүхдүүдэд нь мэндийг нь дамжуулж хүн ёсны уулзалт боллоо. Үр хүүхэд нь өнгөрчихөөд байхад оршуулганд нь оруулна гэсэн найдлагатайгаар яг оршуулдаг өдөр нь байцаалт авсан. Уйлсан, гутарсан сэтгэлтэй байхад нь байцаалт авсан гээд та нар боддоо. Өдөр тутам эм өгч, архи уулгасан. Тэр архиндаа мансууруулах бодис хийж тасраад унангуут нь шалдалж байгаад ээлжилж бичлэг хийсэн байгаа юм. энэ мэтчилэн уйлаад бүх юмаа ярилаа. Өөрсдийнх нь зөвшөөрлөөр дахин боломжтой хэсгээс нь олон нийтэд дэлгэх үү гэсэн хоёулаа зөвшөөрлөө" гэв. 

Гэм зэмгүй хоёр иргэн хэлсээр хэлмэгдэж хоригдож байгаа гэдгийг түр хороо олон баримтаар тогтоож байна. Түр хорооны 7 гишүүн уулзах ёстой хүмүүстэй удаа дараа уулзлаа. Тухайлбал, ар гэр, бүх өмгөөлөгч нартай уулзсан. Мөн холбогдох материалуудтай танилцаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хэлмэгдсэн хүмүүс юм. Удахгүй шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд нэн даруй суллуулах, цагаатгах ажлыг хийж байна. Одоо түр хорооны ажилд саад болж байгаа Дээд шүүхийн хэдэн шүүгч, захиалагч нар байна. Түр хорооны ажлыг саатуулах гэж оролдож байна. Гэвч бид бууж өгөхгүй. Цагаатгахын төлөө явна. Өнөөдөр гэм зэмгүй хоёр хүн хууль ёсны эрхээ эдэлж эрх чөлөөтэй болох ёстой” гэж түр хорооны гишүүд мэдэгдлээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404