АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ
2019/05/31

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Монгол Улсад хариуцлагын тогтолцоо алдагдаж, популист улстөрчдөөр дүүрснийг хэллээ. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний дарга “Монгол Улс шударга ёс ярьж, цээжээ дэлдсэн, популист алхамтай улстөрчдөөр дүүрсэн” гэдгийг одоо л ухаарч буй гэнэ. Энэ тухай тэрбээр “Монгол оронд хариуцлага гэх зүйл байхгүй болжээ. Хариуцлага хүлээж чаддаг нэг ч улстөрч, нэг ч төрийн албан хаагч алга. Монголын төр, УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх чадамжгүй болсон гэдгээ удаа дараа харууллаа” хэмээн  хэллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404