Израил улсын парламент давтан сонгууль ирэх есдүгээр сарын 17-нд болно
2019/05/30

Израил улсын парламент давтан сонгууль ирэх есдүгээр сарын 17-нд болно гэж Израилын парламентын дарга Юлий Эдельштейн санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ мэдэгдлээ.;

Парламентыг өөрөө тараах тухай хуулийг 74 гишүүн дэмжиж, 45 нь эсэргүүцсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд болсон сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын шинэ эвсэл бүрдүүлэх 42 хоногийн хугацаа тавдугаар сарын 29-ний шөнө дунд дууссан юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Кнессетийн 65 суудлыг авсан барууны болон шашны намуудтай эвсэл бүрдүүлэх асуудлаар зөвшилцөж чадаагүй байна.

Энэ хугацаанд тус улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин өөр гишүүнд Засгийн газар бүрдүүлэх даалгавар өгч чадаагүй тул Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалд сууснаасаа хойш сарын дараа танхимыг тараах тухай хууль санаачлахаас өөр аргагүй болжээ.

Израилын төрийн “Кан” радиод мэдээлснээр Бенжамин Нетаньяху лхагва гарагийн орой “Бидний гэр-Израил” зэрэг хэд хэдэн намын дарга нартай уулзаж, эвсэл бүрдүүлэх тухай сүүлчийн саналаа тавьсан гэнэ. Гэвч тэдэнтэй зөвшилцөж чадаагүй тул парламентыг өөрийг нь тараахаас өөр аргагүй болжээ.

Ирэх есдүгээр сард парламентын давтан сонгууль болтол Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэнэ. Харин ирэх долоодугаар сард тэрбээр Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүний дээд амжилтыг эвдэх юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404