Улсын "эзэн", улстөрчдийн ноён Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ
2019/05/29

“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэмээх эрхэм Монголын үнэтэй өнгөтэй  бүхнийг гартаа оруулан сандайлж, монголын улстөрчдийг эрхшээлдээ оруулан хөтөлж ноён хүслээ гүйцэлдүүлсээр иржээ. Парламентат засаглал, шүүх засаглалыг бүхэлд нь гартаа хийсэн тэрээр саяхан 4 дэх засаглал болсон Монголын хэвлэл мэдээллийг гартаа оруулж, монголчуудын тархийг угаахад 100 сая доллараар санхүүжүүлье гэж хэлсэн нь сошиал ертөнцөд шуугиан тариад байна.   Хэмжээлшгүй их эрхэт, хөрөнгөтөн Эрдэнэбилэгийн хөрөнгө, луйврын өмчүүдээс дурдвал,   

  • Худалдаа хөгжлийн банк
  • Улаанбаатар банк (анх УБ сан)
  • Хөтөлийн цемент шохойн үйлдвэр
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр
  • Багануурын нүүрсний орд
  • Монголросцветмет нэгдэл
  • Асгатын мөнгөний орд
  • Эрдэнэтийн 49 хувь

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Тэгвэл үүнд хамаарах ХХБ-ны тухайд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар харилцах хадгаламж нь 5-аас дээш хувиар өссөн үзүүлэлттэй байна. ХХБ  2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь ашигт ажиллагаа муудахад нөлөөлсөн.
 

  • Нийт актив: 7,298 тэрбум
  • Цэвэр зээл: 3,283 тэрбум
  • Харилцах хадгаламж: 3,476
  • Цэвэр ашиг: 4,632 сая төгрөг
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 14.8
  • Хөрвөх чадварын харьцаа: 42.9


УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Улаанбаатар хотын банк 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хадгаламжаа  46 хувиар өсгөжээ. Өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа муудсан үзүүлэлттэй байгаа.
 

  • Нийт актив:  1,590 тэрбум
  • Цэвэр зээл:  765
  • Харилцах хадгаламж: 1,045 тэрбум
  • Цэвэр ашиг: 711 сая
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 15.6
  • Хөрвөх чадварын харьцаа: 40.3

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийг “эзэн” хэмээн өргөмжлөн дуудсан бөгөөд “эзнээ харчихаад үхэх юмсан” хэмээн санааширч байсан цаг саяхан. Улстөрчдийн “эзэн” болсон Д.Эрдэнэбилэг улсын үйлдвэрүүд рүү хараагаа бэлчээгээд зогсдоггүй байж. Улаанбаатар хотын газар руу ч гараа дүрсэн баримтууд олдлоо.

 Одоогоор Д.Эрдэнэбилэгийн мэдэлд Улаанбаатар хотын зургаан байрлал "базагдаад" байгаа нь илэрлээ. Тэрбээр нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярын хоёр удаагийн захирамжаар нийтийн эзэмшлийн таван цэцэрлэг, талбайг эзэмших эрхийг авчээ. Өмнө нь 2006 онд нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаярын захирамжаар Д.Сүхбаатарын хөшөөний өмнөд хэсгийг эзэмших эрхийг авч, автомашины зогсоол болгосон "хэрэг" нь саяхан илэрсэн

 

Д.Эрдэнэбилэгийн эзэмшиж байгаа газруудаас хачирхал, зэвүүцэл төрүүлж байгаа нь Хөрөнгийн биржийн баруун талд байх нийтийн эзэмшлийн зам, талбай. 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс таван жилийн хугацаатайгаар, банкны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 0.07 га газрыг Улаанбаатар банкинд эзэмшүүлэхээр шийдсэн байх юм. Тэр газар нь банкны ямар ч үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлгүй  нь тодорхой харагдана. Авто зам болон явган зорчигчдод оногдох өчүүхэн бага талбай байх агаад хэрвээ тэнд Улаанбаатар банк байшин барьвал машин байтугай хүн алхах ч зайгүй, битүү болно.

 

 

2018 оны 9 дүгээр сард заасан хугацаанд ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нийслэлийн Газрын алба уг газрын эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох гэж байгаагаа Д.Эрдэнэбилэгт мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Долоон жил өнгөрөхөд юу ч хийгээгүй учраас өөр яах ч билээ.

Гэтэл "сахал" Д.Эрдэнэбилэг дээгүүр доогуур гүйж, хуучин хотын дарга нар, МАН-ын нөлөө бүхий улстөрчдөөр дарамтлуулсаар байгаад газар эзэмших эрхийг цуцалсан, цуцлаагүй нь тодорхойгүй төлөвт оруулж дөнгөсөн байна.

"Сахал" Д.Эрдэнэбилэг хотын газраас түүвэрлэн базахдаа сонирхолтой зарчим баримталсан нь дан нийтийн эзэмшлийн талбайд шуналт нүдээ тусгажээ. Д.Эрдэнэбилэгээс өөр хүн Хөрөнгийн биржийн баруун талд, авто зам, явган зорчигчийн зам дээр банкны байшин баръя гэж хэлж зүрхлэхгүй. Ийм зүйл хэн хүний санаанд буухгүй, зүүдэнд ч орохгүй.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404