Энэ сарын 9-нөөс бөхийн бүртгэл эхэлнэ
2018/07/05

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 9-нөөс буюу ирэх даваа гарагт албан ёсоор эхлэх юм байна. Бүртгэл өглөө 09.00 цагаас эхэлж үдшийн 18.00 цагт хаах бөгөөд даваа, мягмар гарагт бүртгэл явагдаж дуусах юм.

Бөхчүүд бүртгүүлэхээр ирэхдээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой аж. 

Мөн цолны үнэмлэх, хоёр хувь цээж зургаа авчрах ёстойг санууллаа. Улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл харин ням гарагт буюу энэ сарын 08-нд 09.00 цагаас эхэлж, даваа гарагт дуусах юм байна. Барилдаанд 2002-2004 онд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хоёр хувь цээж зургаа авч очих ёстойг Үндэсний бөхийн салбар холбооноос санууллаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404