Дуучин A Cool уйлаад гуйж байна
2019/05/28

Дуучин A Cool хорт хавдартай хүүхдүүдэл туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсийн аянг өрнүүлээд багагүй хугацааг үдээд байна. Өнгөрсөн хугацаанд багагүй амжилттай байсан бөгөөд төрийн ордонд хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулж нэр бүхий гишүүнээс 3 сарын цалингийн хандив авахаар болж, төр засгаас бодлогоор дэмжэих эхлэл тавигдсан юм. Мөн нэг хүүхдийн хорт хавдарыг эдгээх эмчилгээний бүх зардлыг Турк эмнэлгээр 100%  даалгуулахаар болсон.

 Гэтэл саяхан нэгэн тулгамдсан асуудал тулгарлаа. З.Энххүслэн хүүгийн биеийн маш муу байгаа юм байна. Ойр, ойрхон таталт өгч, таталтын эсрэг эм, хаван бууруулах дуслыг ойр, ойрхон хийж байна. Ийн хүндхэн байгаа Э.Энххүслэнд туслахыг дуучин А Cool та бүхнийг уриалж байна. Өөрөө чадах чинээгээр хандив цуглуулсан боловч эмчилгээний зардалд нь хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс ийм хүнд байдлыг нүдээр харсан A Cool нулимс унаган байж сайхан сэтгэлт Монголчуудаас тусламж хүсж байна.

ЭЭЖИЙНХ НЬ ДАНС 5006663375 #ХААНБАНК ОЮУНТУЯА

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404