МУ Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөний үйл ажиллагаатай танилцлаа
2019/05/24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Зүүнбаян өртөөний үйл ажиллагаатай танилцаж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нээлтийн ёслолд оролцох аж. Нээлтийн арга хэмжээ тус аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт болох аж.

 Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймагт эхлэх гэж буй нь энэ юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404