Шатахууны шантаажнаас ангижрах цаг айсуй
2019/05/24

Эд бол түүхэн бүтээн байгуулалтын эзэд. Нефтийн үйлдвэрийн 27 км замыг барьж дууслаа. 

 

Уг замын  газар шороо, далангийн ажил дээр “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний 4 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Улаанбаатар төмөр зам”  ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.  Р-65 маркийн зам төмөр, английн пандрол бэхэлгээ, төмөр бетон дэр бүхий европ стандартаар баригдсан уг замаар  хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай гэнэ. 

Ийнхүү манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам баригдаж дууслаа. Жил хүрэхгүй хугацаанд үндэсний компаниуд хамтран энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж дуусгасан нь дараа дараачийн шинэ төмөр замын төслүүд дээр өөрийн улсын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах нөөц, чадвар байгааг харууллаа. 

Одоо үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлж 2023 онд дуусгана. Газрын тосны салбарт "бааварлаж", үеийн үед Засгийг шантаажилж сурсан даварсан “монополь”-уудын давилуун занд удахгүй цэг тавигдана. Тэднээр дөрөөлөн улстөр хийдэг бүлэглэлийнхний хар арга мухардана. Өөрсдөө 4-хөн жилд 33 их наядыг хулгайлж, өршөөлийн хууль өөрсдөдөө баталж гэм зэмгүй өнгөрчихөөд, 2,5 их наядын түүхэн бүтээн байгуулалтыг харлуулж борлуулж, ажил хийж байгаа нэгнээсээ өө хайж ажил гацаагаад байж болохгүй. "Манайхаас сая сая тонн газрын тос авдаг урд хөрш, боловсруулсан газрын тосоо сая сая тн-р өгдөг хойд хөршийнхөө эрх ашгийг яах вэ" гэж ярьдаг эх оронч бус этгээд болгоомжлол бүр ч хэрэггүй. Дашрамд мэдээлэхэд, уг бүтээн байгуулалтаар 8000 орчим ажлын байр бий болж, ажилчдын томоохон хотхон баригдах юм. 

 

 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404