Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 2019 оны нэгдүгээр улирлын тайлан мэдээ
2019/05/23

2019 оны 1 дүгээр  улиралд  иргэдээс төрийн захиргааны төв  болон  нутгийн  захиргааны  байгууллага,  албан  тушаалтанд  хандаж  гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тайлант хугацаанд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 198829 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлсэн нь 96.4% -ийн үзүүлэлттэй байна.

Мөн 3007 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж,  740 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж 126765 иргэнээс өргөдөл, гомдол гаргаснаас 124622 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.3%-ийн үзүүлэлттэй байна.

 

Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 79497 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс74207өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.3%-ийн үзүүлэлттэй байна.

Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж үйлчилгээнд хамрагдах, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн, газрын харилцаатай холбоотой асуудлууд байлаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404