АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авлаа
2019/05/23

Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгах, тус улсын оршин суугчдад 400 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоход чиглэсэн хуулийн төслийг Конгрессын Сенатын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо өнгөрсөн лхагва гарагт сайшаан баталжээ. Энэ тухай Ардчилсан намын гишүүн Роберт Менендес мэдэгдсэн байна. 

“Энэхүү хуулийн төсөл ньa хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, улс оронд ардчиллыг сэргээж, хөгжил цэцэглэлт авчрах Венесуэлийн түр Ерөнхийлөгч Хуан Гуайдогийн хүчин чармайлтыг дэмжин хүлээн зөвшөөрч, Николас Мадурогүйгээр улс орныг сэргээх төлөвлөлтийн үйл явцыг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хурдасгахад тус дөхөм болох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хоёр намын хууль тогтоогчдын дэмжиж буй санаачилга нь хориг арга хэмжээнд багтаж буй албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдэд визийн шинэ хязгаарлалтыг нэвтрүүлэх, хүмүүнлэгийн хямралтай холбоогүй, Х.Гуайдог төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг хар жагсаалтаас гаргахыг уриалсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404