Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлангаа танилцууллаа.
2019/05/22

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг танилцуулж байна. 

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь "Хөтөл" ХХК 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАХ Цемент"  ХХК 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна. Түүнчлэн арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банк олгож, үндсэндээ арилжааны банктай Хөгжлийн банк өрсөлддөг болох нь шалгалтаар илэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

"Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

"2015-2016 онд ажиллах байсан Хөгжлийн банк удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн.

-Түүнчлэн нэг эзэнтэй  компаниудад их хэмжээний зээл авсан байна.  Тухайлбал, "Кью Эс Си" ХХК, болон "Хөтөл" ХХК нь нэг эзэнтэй байна" гэв. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т  шилжүүлэх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404