ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА
2019/05/17

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах сонгон шалгаруулалт 2019 оны 05 дугаар сарын 20-26 –ны өдрүүдэд явагдана.

Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагт  бүртгэл хийсэн иргэний и-майл хаягт БСШУСЯ-наас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.

Жич:   Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.

Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 

УТАС: 51-267131

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404