Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг Хонгконг тэргүүллээ
2018/07/03

Ажиллаж, амьдрахад дэлхийд хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ. Тэрээр өмнөх судалгаанд мөн жагсаалтыг тэргүүлж байсан билээ.  Тэнгэр баганадсан сүрлэг барилгуудаараа алдартай тус хот өнгөрсөн онд Анголын нийслэл Луанда хотын дараа хоёрдугаар байрт ороод байсан билээ.

 Харин энэ онд “Mercer” зөвлөх байгууллагын хийсэн 24 дэх удаагийн судалгааны дүнгээр Азийн тэргүүлэгч хотын тэргүүнд зүй ёсоор бичигддэг тус хот дахин жагсаалтыг манлайлжээ. 

Судалгааг орон сууц, хувцас, талх, шар айрагны үнэ ханшид тулгуурлан дүгнэн гаргасан байна. Тодруулбал, тухайн хот тус бүр дэх орон байр, тээвэр, хоол хүнс, зугаа цэнгэл, кино театрын тасалбар, жинс, литр ус, аяга кофе, литр шатахуун, литр сүү зэрэг 200 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэд үндэслэн гаргажээ. “Mercer”-ийн зүгээс мөн өөрийн улсаас өөр оронд тодорхой хугацаанд ажиллах томилолт авсан гадаадын иргэд, цагаачдыг талаар тодорхойлсон байна.

Хонгконгийн дараа буюу жагсаалтын эхний тавд Токио, Цюрих, Сингапур, Сөүл хотууд багтжээ. Эндээс харахад дэлхийн хамгийн өндөр өртөгтэй таван хотын дөрөв нь Азийн хотууд байгаа юм. Тэдгээрийн араас Луанда, Шанхай, Н’Жамена, Бээжин болон Бёрн хотууд нэрлэгджээ.

Харин уг жагсаалтын сүүлийн 209-р байр буюу Тунис, Бишкек хотуудын араас дэлхийн хамгийн бага өртөгтэй хотоор Ташкент хот бичигдсэн байна. Бусад хотуудын амжиргааны өртгийг Нью-Йорк хоттой жишиж, валютын хэлбэлзлийг ам долларын ханштай харьцуулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404