“МИНИЙ АМЬДРАЛ ЭНД” AЗИЙН ХҮҮХДИЙН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2019/05/16

“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.

Ази-номхон далайн орнуудын 6-12 насны хүүхдийн дунд зохион байгуулдаг энэхүү уралдаанд улс бүрээс 8 хүүхдийг шалгаруулж шагнан урамшуулдаг бөгөөд Гранпри шагналыг хүртсэн хүүхэд эцэг эхийн аль нэгний хамтаар Япон улсад зорчиж Шагнал гардуулах ёслол болон бусад 3 өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд оролцдог уламжлалтай билээ. Үүний дагуу өнгөрсөн оныманай Гранпри шагналыг хүртсэн Говьсүмбэр аймгийн Чойр хот дахь 2-р сургуулийн 7А ангийн сурагч Э.Хулан маань 2018 оны 7 сард Япон улсад зохион байгуулагдсан уг арга хэмжээндамжилттай оролцоод ирсэн.

Гранпри шагнал хүртсэн хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнг урд өмнө нь Япон, Энэтхэг, Мьянмар, Казахстан, Малайз зэрэг орнуудад тус тус гаргаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо анх удаа дэлгэн толилуулахаар болоод байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдаж албан ёсоор эхэллээ.

 

Үзэсгэлэн 5 сарын 7-ноос 13-нд “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”, 5 сарын 14-нөөс 16-нд “Монголын Хүүхдийн Ордон”,  5 сарын 17-ноос 23-нд “Нийслэлийн Лаборати 14-р Сургууль”, 5 сарын 24-нөөс 30-ны хооронд “Монгени” Цогцолбор Сургууль дээр тус тус зохион байгуулагдана.

Уг үзэсгэлэнг Япон улсын Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо, Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбоо, ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Батламжит Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах Сан Монгол улсдаа ийнхүү зохион байгуулж байна.

Мөн “Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль 2019-2020” Хүүхдийн зургийн ээлжит уралдааныг зарлаж байна! Уралдаанд ирүүлэх Эниккиг 2019 оны 7 сарын 1-нээс 10 сарын 31-ний хооронд хүлээн авах болно. Хүүхэд та бүхэн зургийн уралдаандаа идэвхитэй оролцоорой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404