Таеквондогийн ДАШТ-д манайхаас 2 тамирчин оролцоно
2019/05/15

Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. 
Англи улсын Манчестер хотноо хоёр жил тутам зохион байгууллагддаг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулагдана. Манай улсаас долоон тамирчин оролцохоор бүртгүүлсэн байсан боловч таван тамирчинд маань виз олгогдоогүйн улмаас хоёр тамирчин оролцохоор боллоо. Тодруулбал: Рио-2016 онд эх орноо төлөөлөн оролцож байсан П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, ази тивийн аваргын хүрэл медалт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ний шагналт байр эзэлсэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын тамирчид маань хоёр жил бэлдсэн ДАШТ-дээ оролцож чадахгүй боллоо. Энэ удаагийн ДАШТ нь Токио 2020 олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тун чухал тэмцээн байсан юм. Дашрамд дурьдахад тамирчдын визаны асуудал дээр болохоосоо болохгүйг нь хүртэл туслаж дэмжиж хамтран ажиллаж байсан БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газар

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт -58кг жинд М.Түмэнбаяр тулалдах хуваарьтай байгаа бол маргааш -54кг жинд Т.Билэгсайхан тулалдах хуваарьтай байна. ДАШТ-д оролцож буй хоёр тамирчиндаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404