“Baja Mongolia” уралдаан энэ сарын 18,19-ны өдрүүдэд болно
2019/05/15

Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг уралдаануудын нэг нь “Baja Mongolia” уралдаан энэ сарын 18, 19-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно.

Нийт 50 километр замыг гурван удаа тойрч уралддаг энэхүү уралдаан “UAZ”, “UTV”, “MOTO”, “SUV”, “ATV” гэсэн таван төрөлтөөр болдог билээ.

Аймаг, сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь дагаж явж үзхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой юм.

Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болох юм байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404