Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ
5 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.

 

  50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404