“Улаанбаатар марафон-2019” энэ сарын 18-нд болно
2019/05/10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 18-нд болно.

Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох бөгөөд бүртгэлийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаар авч байна.

Уг гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнагдах аж. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулна гэсэн үг юм.

Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдад 50-200 мянган төгрөг гардуулна.

Мөн “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн болох өдөр хотын төв хэсгийн замыг түр хаах аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404