Гандболын цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2019/05/09

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОУ-ын гандболын холбоо, Монголын гандболын холбоо хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 05 сарын 06-10-нд Буянт-Ухаа спортын ордонд явуулж байна. Тэмцээнд Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 170 гаруй өсвөр үе /17 нас/ болон залуучуудын /19 нас/ насны охидын ангилалаар тамирчид оролцож байна.

Монгол Улсад хоёр дах удаагаа болж байгаа энэ тэмцээн 4 эх өдрөө тойргийн системээр үргэлжлэн явагдаж байгаа ба одоогоор 17 ба 19 насны ангилалд аль алинд нь Узбекстаны баг тамирчид тэргүүлж Туркменстан, Монгол, Тажикстаны багууд удаалж явна. Шийдвэрлэх медалийн төлөө тоглолтууд 05 сарын 09-10-нд өглөө 09 ба 10 цагуудаас явагдана.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404