Цээж тоолол, ой тогтоолтын үндэсний аварга шалгарна
2019/05/09

“ТОЯА” хүүхэд хөгжлийн академиас ес дэх жилдээ зохион байгуулж байгаа Цээж тоолол, Соробан Сампин - Ой Тогтоолтын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-нд болж байна.  Энэ тэмцээнд “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн суралцагч 3-14 насны хүүхдүүд 21 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргээс 1800 оролцож байгаа юм.

Шалгарсан суралцагчид 2019 оны 12-р сарын 7, 8-ны өдөр Камбожи улсад зохиогдох UCMAS ABACUS & MENTAL ARITHMETIC INTERNATIONAL COMPETITIONОУ-ын 24 дэх удаагийн Чээж Тоолол, Соробан Сампингийн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм. ТОЯА академи нь UCMAS олон улсын боловсролын байгууллагатай Мастер франчайзингийн гэрээгээр ажилладаг бөгөөд манай академийн суралцагчид жил бүр олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож сүүлийн байдлар 2018 онд дэлхийн 40 орны 3000 суралцагч оролцсон тэмцээнээс 17 дэлхийн аварга төрөөд байгаа. Мөн Америкийн Нэгдсэн улсад болсон тэмцээнээд манай суралцагч Цагаандарь аваргын алтан цом гардлаа. Ийн дэлхийн тавцанд Монголын нэрийг цууриатуулж буй багачууд маань удахгүй Английн Оксфордын их сургууль дээр зохиогдох олон улсын тэмцээнд оролцохоор 21 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404