Унаач хүүхдийн даатгалын нөхөн олговрыг 20 сая хүртэл төгрөгөөр нэмэгдүүлжээ
2019/05/03

"Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд ДОЛОО болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран мэдээлэл хийлээ.

Тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлснээр “Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байсан. Монголын морин спорт уяачдын холбоо хамтран уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах санамж бичиг байгууллаа” гэж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулагдах бүх уралдаанд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100 мянган төгрөг байх бөгөөд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Монголын уяачдын холбоо зохион байгуулах юм.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины эзэн, уяач нар уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд 21 аймгийн төвийн болон Улаанбаатар хотод зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал жилд нэг удаа 100 мянган төгрөг байх гэнэ. Ингэхдээ хүүхэд уралдааны үеэр бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл нэмэгдүүлж учирч болзошгүй гэнэтийн ослын тээвэрлэлтийн зардал оруулж өгчээ.

ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар "Бид соёлын өвийг тээж, нийтэд түгээн дэлгэрүүлж яваагийнхаа хувьд хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна. Ур нь ч авсаар ирсэн. Энэ хүрээнд ГБХЗХГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Хурдан морины унаач хүүхдэд учирч болох эрсдлийг бүрэн дүүрэн хамгаалах чиглэлээр ММСУХ, ГБХЗХГ, уяачид, эцэг эхчүүд бүх талаар хамтран оролцож, хүүхэд хамгааллыг хамтран хэрэгжүүлэх ёстой. ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай. Иргэдийн дунд яригдаад байдаг нэг асуултад хариулт өгөхөд Монгол Улсын эмийн бүртгэлд хүний биеийг, хүүхдийг биеийг давжааруулдаг эм, бэлдмэл байхгүй. Шинжлэх ухаанд ч тийм үйлчилгээтэй эм байхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404