Амиа хорлож буй хүмүүсийн нас залуужиж байгааг тогтоожээ
2019/05/01

АНУ-д 2018 онд 10-18 насны 60 мянга орчим өсвөр насны охин амиа хорлохыг завдсан байна.  Тус улсад амиа хорлож буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь АНУ-ын Хүүхдийн эмнэл зүйн сэтгүүлээс хийсэн судалгаагаар  ийнхүү тогтоожээ. 

АНУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд хурдацтай тархаж буй “Цэнхэр халим” болон энэ төрлийн амиа хорлох сэдэл төрүүлэх бичлэг нийтлэл оруулахыг хориглохоор болжээ. Цахим ертөнцийн хүрээнд авсан энэхүү арга хэмжээний дүнд амиа хорлох сэдэл буурна гэж үзэж байгаа аж.

Судалгаагаар тогтоогдсон хүүхдүүдийн ихэнх нь бусдын нөлөөгөөр амиа хорлохыг завдсанаа хүлээжээ. Ийм учраас АНУ-ын эрх баригчид эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийнхээ үзэж буй зүйлд анхаарал хандуулахыг уриалж байгаа аж. Мөн ёс бус агуулгатай бичлэг нийтлэлүүдийг “эцэг эхийн хяналтаар үзэх” тохиргоог гар утас, төхөөрөмжид хийхийг сануулжээ.

АНУ-д 2010-2018 оны хооронд өсвөр насны 1.627.825 хүүхэд амиа хорлохыг завдсанаас 1404 нь нас барсан байна. Мөн хүүхдүүдэд амиа егүүтгэх сэдэл төрүүлж байгаа хүчин зүйлсэд арьс өнгө, гадаад өнгө үзэмжээр гадуурхах явдал нөлөөлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404