Хакухо: Угтан ирж буй шинэ эринд шинэ Хакүхог харуулах болно
2019/05/01

Хэйсэй эриний хамгийн сүүлчийн өдрөөр  сүмо бөхчүүд улиран одож буй эриний ололт амжилт, сургамжаасаа хуваалцжээ. Энэ үеэр их аварга Хакүхо зуны башёгийн банцүкэ гарсан сонин дээрх “Рэйва” гэсэн ханзыг заагаа “Шинэ банцүкэ дээрх Рэйва гэсэн ханзыг хараад шинэ эрин эхэллээ гэдгийг жинхэнээсээ мэдэрлээ. Хэйсэй эринд ганц зүйл дээр их харамсаж байсан. Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтад тун ойрхон буюу 63 дараалж ялаад унасан явдал байлаа. Гэхдээ би өнгөрснөөсөө их зүйл суралцсан. Анх 15 настайдаа Японд ирж, өдийг хүртэл бүх л амьдрал минь Хэйсэй эринд өнгөрсөн. Эзэн хааныг Сүмогийн ордонд ирж тэмцээн үзэхэд ялагдаж байгаагүйдээ баярладаг. Маргаашнаас буюу угтан ирж буй Рэйва эринд та бүхэнд шинэ Хакүхог харуулах болно” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр хаврын башёгийн үеэр баруун гартаа бэртэл авснаа хэлээд “Эмч маань надад нэгэнт гэмтсэн л бол 10 байсан зүйл эргээд 10 болно гэж байхгүй гэж хэлсэн. Гэхдээ би бага багаар дасгал сургуулилтаа хийж, хичээж байгаа” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404