Фэйсбүүкийг зөвхөн зурвас илгээх болон зураг хуваалцах үйлдэлтэй болгон шинэчилнэ
2019/05/01

Фейсбүүкт хийгдэх шинэчлэлүүдийн талаар Марк Цукерберг цахим платформуудыг бүтээгчдийн F8 чуулга уулзалтан дээр  танилцуулжээ. Тэрбээр нэн түрүүнд фэйсбүүкийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өөрийн бүтээлээ инстаграм болон бусад платформуудтай хоршуулахаар болжээ. Цукерберг фэйсбүүкийг зөвхөн зурвас илгээх болон зураг хуваалцах үйлдэлтэй болгон шинэчлэхээр шийджээ.

“Ирээдүйд би фэйсбүүкийг илүү аюулгүй цахим орчин болгохыг хүсэж байна. Тиймээс шинэчилсэн фэйсбүүкээр  хэрэглэгчид зөвхөн таньдаг, ойр дотны хүмүүстэйгээ харилцах болно. Нэг үгээр хэлбэл, зөвхөн өөрийн танилуудаар хүрээллээ бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс танихгүй хүмүүстэй харилцсанаас үүдэн хувийн мэдээллээ алдах асуудал гарахгүй.

Миний хийхээр төлөвлөж байгаа дараагийн шинэчлэл бол илүү аюулгүй цахим харилцаа юм. Энэ нь фэйсбүүк мессенжерээр харилцсан хүмүүсийн зурвасууд тодорхой хугацааны дараа устгагдах бөгөөд шаардлагатай үед хэрэглэгч харилцсан зурвасаа сэргээн авах боломжтой. Ингэснээр цахим халдлагаас үүдэх уршиг багасна” гэж тэрээр хэлжээ.

Түүний мэдээлснээр IOS үйлдлийн систем дээр шинэчлэгдэн гарах фейсбүүкийн хувилбар 30 мегабайт хэмжээтэй байх аж. Ингэснээр бидний одоо хэрэглэж буй фэйсбүүкийн хэмжээний 20 хувьтай тэнцэх хэмжээтэй болох юм байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404