Конго улсад 957 иргэн эбола вирусийн улмаас амиа алджээ
2019/05/01

Конго  улсад эбола вирусийн тархалт хурдацтай тархаж байгаа бөгөөд нэг өдөрт хамгийн багадаа тус вирусээр өвчилсөн 23 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн дөрвөн хоногт 93 хүн эбола вирусийн халдвар авч, Эбола вирусийн эсрэг төвд эмчлүүлж байгаа гэнэ.

ДЭМБ-аас мэдээлснээр, тус улсад долоон өдөрт 126 хүн энэхүү вирусийн халдвар авчээ. Өнгөрсөн долоо хоногт тус вирусээр өвчилсөн 15 хүн амиа алдсан байна.

ДЭМБ-Ын хэвлэлийн төлөөлөгч Конго улсад тархаж байгаа эбола вирусийн цар хүрээг бууруулахаар ажиллаж байгааг мэдэгджээ. Тэрбээр “Манай байгууллагын зүгээс Конго улсын ард иргэдэд эбола вирусийн эсрэг дархлаа суулгах тариа, эм болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэж байна. Гэсэн ч тархалтын явц хурдацтай байгаа учраас үр дүн муутай байна” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар Конго улсын 957 иргэн эбола вирусийн улмаас амиа алдаж, 1466 хүн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404