С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандангаар ахлуулна
2019/05/01

УИХ-аас С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах “Түр хороо байгуулах" тогтоол гаргаж, хороог байгуулсан. Энэхүү түр хороо өнөөдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийж, даргаа сонголоо. Ингээд түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон юм.

Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар багтаж байгаа юм. Түр хороо нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404