Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д болох “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад урилгаар оролцоно
2019/04/23

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.

Түүнчлэн 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочилно.

"Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалтад 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан юм. Энэ жил хоёр дахь удаагийн уулзалтад Төрийн тэргүүн оролцох гэж байна.

"Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалтад 30 орчим орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагууд оролцох аж.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404