Замын хөдөлгөөнд оролцож явсан машины дээрээс барилгын блок унажээ
2019/04/19

Хүүхдийн пинерийн ордны чанх хойно баригдаж буй барилгаас  том хэмжээний блок унасан ноцтой хэрэг гарлаа.  Автоамын хөдөлгөөнд оролцож явсан  автомашины дээрээс барилгын дүүжлүүр тавцан дээр ил тавьсан байсан гэх блок  машины урд шилийг цөмлөн зорчигч, жолооч 2-ын тэг голд нь унажээ. 

Тус барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр юм байна.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ. Харин машиныг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэсэн байсан юм. 

Машины арын суудалд явсан иргэн "Хүүхдийн ордны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирсэн. Бид 3-лаа явсан. Урд талдаа хоёр хос, ард нь би. Тэр том чулуу бид гурвын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан хоёр хүний аль нэгний дээрээс унах байлаа. Азаар амьд гарлаа. Амьд явах баталгаа үнэхээр алга" хэмээн сошиалд бичжээ.  

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404