"Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" үндэсний чуулган зохиогдоно
2019/04/18

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Чуулганаар Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвүүдээр төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын хүрээнд хэлэлцэх юм.
Иймд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх, Зүүн бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллаж буй Та бүхнийг чуулганд өргөнөөр оролцохыг урьж байна.
Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын 51-267010, 51-263385, 51-264848 дугаар утсаар холбогдож 4 дүгээр сарын 19-ний дотор бүртгүүлнэ.
Чуулган Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах тул урьдчилан бүртгүүлсэн хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
1. Иргэний үнэмлэхээ биедээ авч ирэх
2. Албаны буюу үндэсний дээл хувцастай байх
3. Төрийн ордоны хойд төв хаалгаар нэвтрэх
4. Бүртгэл 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 07:30 цагаас эхлэх тул цагтаа бүртгүүлж, мандат авахыг зохион байгуулагчид сануулж байна.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404