Байнгын хороодын дарга нарын томилгоог тохиролцжээ
2019/04/18

УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг нэг жилийн хугацаатай сонгож, нэг удаа улираан сонгох зохицуулалттай. 2017 онд томилогдсон зарим байнгын хороодын дарга нарын үүрэгт хугацаа өнгөрсөн намар дуусгавар болсон ч МАН-ын улс төржилтөөс болж одоо ч солигдоогүй хэд хэдэн байнгын хороодын дарга нар бий. Тиймээс одоо зарим байнгын хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, заримыг нь улираан сонгохоор яригдаж байна.

Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор МАН дотор “тохиролцсон” сурагтай. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг томилох яриа ч байна. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404