Перугийн экс Ерөнхийлөгч өөрийгөө хороожээ
2019/04/18

Өмнөд Америкийн Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсиа өчигдөр амиа хорложээ. 1985-1990 болон 2006-2011 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хашир туршлагатай улс төрчийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь Бразилийн барилга угсралтын "Odebrecht" компаниас их хэмжээний авлига авсан хэмээн буруутгагдсан юм. Тус компанийн удирдлагууд Перуд метро барихын тулд 2004 оноос хойш  Алан Гарсиад 30 сая ам.долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

"Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан өчигдөр түүнийг гэрээс нь баривчлахаар ирэх үед тэрээр ажлын өрөөндөө толгой тус газар руугаа буудсан" гэж Дотоод хэргийн сайд Карлос Моран мэдэгджээ. Алан Гарсиа гэртээ 4-5 зэвсэг хууль бусаар хадгалдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Эдгээр бууныхаа нэгээр тэрээр өөрийнхөө амийг егүүтгэжээ. 

Түүнийг авлигын хэрэгт буруутгаж эхэлсний дараахан экс ерөнхиийлөгч өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу авчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404