Баянгол дүүргийн гурван ШТС-ыг хаажээ
2019/04/18

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулжээ.

"Санамж"  бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгасан байна. Шалгалтанд  тус  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  12 ШТС  хамрагдсанаас  галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 3  ААН-д зөрчлийн хэрэг нээж,  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж үзэж  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс  үйл ажиллагааг нь  зогсоосон  байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404