Цэцэрлэгийн хаалганд гараа хавчуулснаас хуруу нь тасарчээ
2019/04/16

Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгийн хаалганд гурван настай хүүхэд гараа хавчуулсны улмаас хуруу нь тасарчээ. Уг хэрэг өнгөрсөн 7 хоногт гарсан бөгөөд хүү сумын эмнэлэгтээ анхны тусламжаа авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт дөрөвдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд эмчлүүлжээ.

"Хүүгийн биеийн байдал сайжирч, шарх нь цэвэршээд энэ сарын 15-нд буюу даваа гаригт эмнэлгээс гарсан. Одоо амбулаторийн хяналтад боолт хийгдээд явж байгаа. Анх ирэхдээ баруун гарын тавдугаар хуруу буюу чигчий хуруу нь өндөг нь бяцарч, тасарсан  хүүхэд ирсэн" гэж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404