Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд унаж амиа алджээ
2019/04/16

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид ажлын байран дээрээ химийн хорт бодист хордож улмаар лаг руу унаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн аж. Уг хэргийн мэдээллийг тус байгууллагын ажилтан цагдаад хандан дуудлага өгсөн бөгөөд  ажилчдын хоёр нь лаг руу унаж үлдсэн хоёр нь араас нь аврахаар ороод   мөн нас барсан байна. Хэргийн газарт НЦГ-ын бие бүрэлдэхүүн болон дүүргийн цагдаагийн алба хаагчид, НЗДТГ-ын төлөөлөл ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404