2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх ЭМНЭЛГҮҮДИЙН багаж хэрэгсэл ариун байж чадах уу
2019/04/16

 

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон.

Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96 хувь, 12 насанд 65,3 хувь, 18 насанд 67,5 хувь байжээ. Үүнээс хойш үндэсний хэмжээнд дахин судалгаа хийгдээгүй эмч мэргэжилтнүүд дээрх тоо баримт өссөн гэж тайлбарладаг. Шүдний эмч нарын хэлж байгаагаар үйлчлүүлэхээр орж ирдэг 18 нас хүртлэх хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай байдаг гэж хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэр "халаглан" ярьдаг.

Гэтэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 60 мянган төгрөг ноогдож буй нь бодит амьдрал дээр гүн цооролтой ганц шүдийг ч эмчилж хүрэхгүй мөнгө юм. Бүр цаашлаад 2-12 насны хүүхдүүдийг эмчлэх шүдний эмнэлгийн багаж хэрэгслүүд ямар нэгэн халдварт өвчин тараах вий гэдэгт маш олон эцэг, эхчүүд санаа зовж байна.

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404